Наран шарлагын газар байлдааны нүсэр том хөлөг онгоц газарджээ
Мечниковогийн далайн эрэгт байлдааны нүсэр том хөлөг онгоц газардаж наранд биеэ шарж байсан хүмүүсийг айлгажээ.
Мэдээллийн алба

Мечниковогийн далайн эрэгт байлдааны нүсэр том хөлөг онгоц газардаж наранд биеэ шарж байсан хүмүүсийг айлгажээ. Урьд хожид үзэгдэж харагдаагүй харийн гэмээр нүсэр том хөлөг онгоц нь 500 тонн бөгөөд маш нарийн зэвсэглэлээр тоноглогдсон эд аж. Мөн эл хөлөг дээр хэдэн зуун танк тээвэрлэх бүрэн боломжтой гэнэ.
Албаны хүний хэлснээр бол эл бүсэд цэргийн туршилт явуулдаг бөгөөд хүмүүс мэдэж байсан ч ухамсаргүйгээр энэ газарт ирдэг гэжээ.


















