Наран улсын соёлын өдөрлөг болно
Долоодугаар сарын 4-ний бямба гарагт “Японы поп соёлын өдөрлөг” Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 4-ний бямба гарагт “Японы поп соёлын өдөрлөг” Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Уг арга хэмжээг Монголын хүүхэд залуусын сонирхдог Японы анимэ, манга, косплэй зэргийн фэнүүдийн нэгдэл, Японы соёлыг сонирхогчдын холбоо, Японы ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй юм.
Өдөрлөгөөр косплэй, дууны тэмцээн, кендо ба каратэгийн үзүүлбэр болохоос гадна, манга зураач Н.Эрдэнэбаяр, Японы аялал жуулчлалын элч мисс А.Баярцэцэг нар урилгаар оролцох аж.


















