Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нарантуул" зах дээр Төрийн дууллыг эгшиглүүлэв

"Нарантуул" олон улсын худалдааны төвд "Эв Монгол" хөдөлгөөний залуус 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Төрийн дууллыг ард иргэдтэй хамтран дуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нарантуул" зах дээр Төрийн дууллыг эгшиглүүлэв
"Нарантуул" зах дээр Төрийн дууллыг эгшиглүүлэв. Зураг: МҮОНРТ

"Нарантуул" олон улсын худалдааны төвд "Эв Монгол" хөдөлгөөний залуус 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Төрийн дууллыг ард иргэдтэй хамтран дуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тус төвөөр үйлчлүүлэгчид, худалдаачид өглөөний жаврыг үл хайхран, саатан зогсож Төрийн дууллаа хүндэтгэн дуулсан бичлэгийг толилуулж байна. Төрийн дууллыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Хайдав, дуучин Ж.Чингис, "Sweetymotion" хамтлагийн дуучин СТА Э.Ганболор, дуучин Ч.Цэлмүүн нар дэмжиж дуулсан бол Морин хуурын чуулгын гоцлол морин хуурч Н.Жигжиддорж Төрийн дууллыг морин хуурын аялгуугаар эхлүүлсэн юм.

Хуваалцах