Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наритaд манай гурван бөх алтын төлөө барилдана

Японы Нарито хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наритaд манай гурван бөх алтын төлөө барилдана
Наритaд манай гурван бөх алтын төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Японы Нарито хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай зургаан бөх барилдаж байгаагаас эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Ийнхүү тэмцээний эхний өдөр байлдааны самбын зарим жингийн дэлхийн аваргууд тодрох юм.

Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-д Х.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах