“Нарны домог” ганцхан удаа тоглоно
Алунгуа эхийн домогт хөвгүүдийн алдарт түүхийг бүжгийн хэлээр хэрхэн өгүүлэхийг “Нарны дотог”-т саатан шимтэн үзээрэй.
Мэдээллийн алба

Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан “Нарны домог” хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа энэ ням гарагт болно. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэ бүжгийн жүжигт Алунгуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авьяасаараа ард олноо амар тайван амьдруулж байгаа баатарлаг хөвгүүдийн тухай өгүүлнэ. “Нарны домог”-ийн цомнолыг АУЗ Б.Лхагвасүрэн, хөгжмийг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав бүтээж Төрийн соёрхолт УГЗ. С.Сүхбаатар дэглэсэн юм.
Алунгуа эхийн домогт хөвгүүдийн алдарт түүхийг бүжгийн хэлээр хэрхэн өгүүлэхийг “Нарны дотог”-т саатан шимтэн үзээрэй.


















