Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгор аймагт эхэллээ

Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ Гончигийн Бирваагийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан “Нарны дуулал” улсын уралдаан нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Баянхонгор аймагт өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгор аймагт эхэллээ
“Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгор аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ Гончигийн Бирваагийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан “Нарны дуулал” улсын уралдаан нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Баянхонгор аймагт өнөөдөр эхэллээ. Хүүхдүүд, мөн ардын авьяастнууд, мэргэжлийн дуучдын ангилалаар болж буй уралдааныг “Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Нийт 17 аймгийн театр чуулгын уран бүтээлчид, хүүхдүүд оролцож буй уралдааны шилгүүд маргааш тодорч Гала тоглолт болно.

Г.Бирваа агсан Монголын хөгжмийн зохиолчдын холбоог 10 гаруй жил тэргүүлэн ажилласны зэрэгцээ үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үндэс суурийг анх тавилцсан хүний нэг юм. Тэрээр “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг жүжиг, дуурь, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийнхан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тууврын замд” зэрэг киноны хөгжим, “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Тэмээчин болно”, “Зандан шоо”, “Дайчин нөхрийн дурсгалд” зэрэг олон дууны хөгжмийг зохиосон, манай хөгжмийн урлагийн алдартнуудын нэг юм.

Б.Цолмон

Хуваалцах