Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Насанд хүрэгчдийн Азийн АШТ Шинэ Делид болно

Энэтхэгчүүд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг нутагтаа зургаа дахь удаагаа хүлээн авах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Насанд хүрэгчдийн Азийн АШТ Шинэ Делид болно
Насанд хүрэгчдийн Азийн АШТ Шинэ Делид болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “KD Jadhav” спорт цогцолборт хоёрдугаар сарын 18-23-нд зохион байгуулагдахаар шийдвэрлэгджээ.

Энэтхэгчүүд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг нутагтаа зургаа дахь удаагаа хүлээн авах гэж байна.

Харин “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.

Хуваалцах