Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ оролцох баг тамирчид Nike Wrestling брендийн хувцас хэрэглэлийг гардуулан өгчээ
Мэдээллийн алба

2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал болно.
Тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорсон. Эрэгтэйчүүдийн хувьд 57 кг Б.Мөнх-Эрдэнэ , 61 кг Г.Батнасан, 65 кг Б.Зэнээмэдэр , 70 кг Т.Тулга, 74 кг Б.Ган-Эрдэнэ, 79 кг О.Сүлдхүү, 86 кг Н.Батбилгүүн, 92 кг Ц.Ганбат , 97 кг Т.Дэмчигдорж, 125 кг Б.Намбардагва нар анх удаагаа насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

Харин эмэгтэйчүүдийн хувьд 50 кг Д.Отгонжаргал, 53 кг Б.Отгонтуяа,55 кг Ц.Намуунцэцэг, 57 кг Б.Хулан,59 кг Х.Болортуяа, 62 кг Т.Алтжин, 65 кг Т.Энхжин нар дэлхийн дэвжээнд хүч сорихоор шалгарсан.

2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчид, дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүст nike wrestling брендийн хувцас хэрэглэлийг өчигдөр гардуулан өгчээ.


















