Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наталья Воробева алтын төлөө барилдвал О.Насанбурмаа дагах барилдаан хийнэ

Хоёр бөхийн барилдаан ширүүн болж ОХУ-ын тамирчин Наталья Воробева барилдааны сүүлийн минутад онооны харьцааг 4:2 болгон, ялалт байгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наталья Воробева алтын төлөө барилдвал О.Насанбурмаа дагах барилдаан хийнэ
Наталья Воробева алтын төлөө барилдвал О.Насанбурмаа дагах барилдаан хийнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн зодоглож байгаа МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ О.Насанбурмаа шигшээ наймын төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга Наталья Воробеватай учраа таарч барилдлаа. Хоёр бөхийн барилдаан ширүүн болж ОХУ-ын тамирчин Наталья Воробева барилдааны сүүлийн минутад онооны харьцааг 4:2 болгон, ялалт байгуулав. Ингэснээр Наталья Воробева хагас шигшээд барилдах эрхтэй боллоо.

Манай тамирчны хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх нь Воробевагаас шалтгаалах болж байгаа юм. Хэрэв тэрбээр дараагийн барилдаандаа ялвал О.Насанбурмаа дагах барилдаан хийх эрхтэй болно.

Хуваалцах