National Geographic сэтгүүл 125 нас хүрлээ
АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг байгуулагдсанаас хойш есөн сарын дараа буюу 1888 оны аравдугаар сард National Geographic сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэж гарсан билээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг байгуулагдсанаас хойш есөн сарын дараа буюу 1888 оны аравдугаар сард National Geographic сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Улиран одсон 125 жилийн түүхэндээ энэ сэтгүүл дэлхийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэл болж чадсан. Сэтгүүлийн анхны дугаарыг 217 хүн захиалан уншиж байсан бол өдгөө зөвхөн АНУ-д л сар бүр дөрвөн сая, дэлхий даяар найман сая гаруй ширхэг хэвлэгдэж байна. Тус сэтгүүл дэлхийн 36 хэл дээр хэвлэгддэг бөгөөд 2012 оны аравдугаар сараас монгол хэлээр хэвлэгдэж байна.


















