Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

NBA: "Нью-Иорк Никс" 14 дараалан хожигджээ

NBA-гийн 69 дахь улирлын зарим анхаарал татсан үйл явдлын мэдээллийг хүргэдэг билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
NBA: "Нью-Иорк Никс" 14 дараалан хожигджээ
NBA: "Нью-Иорк Никс" 14 дараалан хожигджээ. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 69 дахь улирлын зарим анхаарал татсан үйл явдлын мэдээллийг хүргэдэг билээ. Өчигдөр болсон тоглолтод Дорнод бүсийг хожигдлоороо тэргүүлж буй "Нью-Иорк Никс" өөрийн цэнгэлдэх Мэйдисон Скуар цэнгэлдэхдээ Хьюстон Рокетс багтай тогложээ.

Тоглолтын эхний үеэс л хоцорч эхэлсэн "Никс" тоглолтын төгсгөлд 120-96 харьцаагаар бутниргүүлсэн байна. Тус тоглолтод Жеймс Харден 25 оноо, 9 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Трэвэр Ариза 18, Мотайунас 17, Ховард 13 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа хожилд хүргэжээ. Харин эсрэг багаас Уэйр 21 оноог сэлгээнээс авч тэргүүлжээ.

Энэ улиралд 14 дараалсан хожигдол нь багийн түүхэн дээд амжилт бөгөөд тэд түүхэндээ хэзээ ч нэг улиралд хоёр тусдаа 10-аас дээш хожигдолын цуврлыг үзүүлж байгаагүй юм. Энэ нь төвийн тоглогч Самуел Далембертыг багаасаа хассантай холбоотой байж болох.

Хуваалцах