"Нэг дэлхий" тоглолт Холливудын алдарт Шрайн концертын танхимд
Эдгээр мюзиклийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар ба Грэммийн хошой шагналт Давид Щайр нар найруулан тавьсан юм.
Мэдээллийн алба

Төгс гэгээрсэн их багш Чин Хайны зохиосон дуу, яруу найраг, хөгжмийн бүтээлийн нэгдсэн "Нэг дэлхий" тоглолт Холливудын алдарт Шрайн концертын танхимд болно. Тус тоглолт нь анх 1999 онд болсон ба түүнээс хойш дээрх багшийн амьдралынх нь түүхэн замналаас сэдэвлэн зохиосон "Жинхэнэ хайр" 2009 онд мөн дуу шүлгийн цоморлигоор нь найруулсан "Аниргүй нулимсыг хайрлахуй" хэмээх мюзикл амжилттай тавигдсан билээ.
Эдгээр мюзиклийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар ба Грэммийн хошой шагналт Давид Щайр нар найруулан тавьсан юм.
Чин Хайн уран бүтээлийн утга агуулга, энэрэл нигүүлсэл, хүн төрөлхтөн, эх дэлхийн төлөө тавьдаг чин сэтгэлийн халамж хайр нь тэдгээр олон алдарт уран бүтээлчдэд онгод хайрлаж байдгийн илэрхийлэл болж байдаг аж.
Дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглож, морин хуурын эгшгээр тив дэлхийн түмэн олныг уяраасан Монгол Улсын морин хуурын чуулга энэ концертод зориулж тус чуулгын уран сайхны удирдаач Д.Түвшинсайханы найруулсан их багш Чин Хайн зохиосон дууг тоглох аж.
Тоглолтод Д.Бямбасүрэн, Т.Дэлгэрмөрөн, А.Баярцэцэг, Номинжин, дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн концертын их танхим, Линкольн Центрийн Давид Геффен Концертын танхимд таван хэлээр гоцлон дуулж, Граммийн шагналт хөгжмийн зохиолч Кристофер Тиний Биллбоурдын нэг номерт гарсан цомогт Их Британий Вант Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй гоцлон дуулсан, Рок-н-ролл Соёмбо нар дуулна.


















