Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нэг секундэд 5 их наяд зураг авах чадалтай камер зохион бүтээжээ

Швед улсад нэг секундэд 5 их наяд зураг авах хүчин чадалтай, өндөр хурдны камер зохион бүтээжээ. Шведийн Лундийн их сургуулийн судалгааны баг энэхүү камерыг бүтээж дэлхийн хамгийн дээд амжилтыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг секундэд 5 их наяд зураг авах чадалтай камер зохион бүтээжээ
Нэг секундэд 5 их наяд зураг авах чадалтай камер зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Швед улсад нэг секундэд 5 их наяд зураг авах хүчин чадалтай, өндөр хурдны камер зохион бүтээжээ. Шведийн Лундийн их сургуулийн судалгааны баг энэхүү камерыг бүтээж дэлхийн хамгийн дээд амжилтыг эвдээд байна. Камерны хүчин чадлыг шалгахын тулд эрдэмтэд гэрлийн хурдны тусгал цаасан дээр хүрч очих хугацаа болон зайтай харьцуулан судалсны эцэст нэг секунд 0,2 долийн хугацаанд 5 их наяд дүрс бүхий зураг авах чадвартай болохыг тогтоожээ.

Харин өндөр нарийвчлалтайгаар гарч ирсэн хурдны үзүүлэлтийн хариу нь нэг их наядаар хэмжигджээ. Эрдэмтэн, судлаачдын баг туршилтынхаа хугацаанд авсан зургаа компьютерт оруулан, тооцооллын программаар хэмжин нэг дүрсний зургийг гаргаж авчээ. Энэ өндөр хурдны камерыг химийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад илүү тохиромжтой юм байна.

Учир нь тус камерын тусламжтайгаар анагаах ухаан болон хими, физикийн ухааны эрдэмтэн судлаачид плазмын хаягдал, байгаль орчны болон биологийн квантын дундаж наслалт зэргийг судлахад илүү ач холбогдолтой юм байна.

Хуваалцах