Нэгдүгээр үе: Португал 1:1 Унгар
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "F" хэсгийн хүрээнд явагдаж буй Португал болон Унгарын шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "F" хэсгийн хүрээнд явагдаж буй Португал болон Унгарын шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс л Португалын шигшээ баг санаачлагыг гартаа аван ээлж дараалсан хүчтэй довтолгоонуудыг явуулж байсан хэдий ч тоглолтын 19 дэх минутанд булангийн цохилтоос дутуу цэвэрлэсэн бөмбөгийг хашир туршлагатай Унгар хагас хамгаалагч З.Гера солгой хөлний хүчтэй цохилтоор тоог нээснээр Португалын шигшээ баг сандралдаж эхэлсэн юм.
Гоол орсны дараагаар Португалын довтолгоон илүү ширүүссэн бөгөөд амжилт олохгүй байсны эцэст тоглолтын 40 дэх минутанд К.Роналдугийн гоёмсог дамжуулалтаар Л.Нани тоог тэнцүүлснээр тоглолт дахин эхэлсэн юм.


















