Неймар хүнд бэртэл авчээ
Ийнхүү гэмтэл авсан учраас Неймар аваргуудын лигийн шөвгийн 16-д Манчестер Ситигийн талбайд зочлох тоглолтыг өнжихөөр болж байгаа бөгөөд чухам хэзээ тоглолтондоо эргэж орох нь тодорхойгүй байна.
Мэдээллийн алба

Испанийн лигийн цом буюу Copa Del Rey-ийн ээлжит тоглолтын хүрээнд лигийг тэргүүлэгч Барселона талбай дээрээ Житафе клубыг хүлээн авч тоглосон. Тоглолтын үеэр Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар маш хүнд бэртэл авч, баруун хөлийнхөө шагайг гэмтээжээ. Гэрэл зурагт бууснаар бол түүний хөлийн шагай бараг л бүтэн эргэсэн бололтой. Ийнхүү гэмтэл авсан учраас Неймар аваргуудын лигийн шөвгийн 16-д Манчестер Ситигийн талбайд зочлох тоглолтыг өнжихөөр болж байгаа бөгөөд чухам хэзээ тоглолтондоо эргэж орох нь тодорхойгүй байна.



















