“Нэргүй од” орчин үеийн жүжиг тоглогдоно
Улсын Драмын Эрдмийн Театр энэ хоёрдугаар сард үзэгч түмэндээ зориулж дэлхийн болон монголын сонгодог жүжгүүдийг тавихаар бэлджээ.
Мэдээллийн алба

Улсын Драмын Эрдмийн Театр энэ хоёрдугаар сард үзэгч түмэндээ зориулж дэлхийн болон монголын сонгодог жүжгүүдийг тавихаар бэлджээ. Тодруулбал II сарын 7,8,9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг, II сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэн нарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” орчин үеийн жүжиг, II сарын 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг, II сарын 20,21,22,23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүд тус тус тоглогдох ажээ.


















