Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

NHL: "Чикаго Блекхавкс" бүсийн тэргүүллээ хадгаллаа

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр лигийн хүрээнд долоон тоглолт боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
NHL: "Чикаго Блекхавкс" бүсийн тэргүүллээ хадгаллаа
NHL: "Чикаго Блекхавкс" бүсийн тэргүүллээ хадгаллаа. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр лигийн хүрээнд долоон тоглолт боллоо.

Өрнөд бүсийг тэргүүлэгч "Чикаго Блекхавкс" улирлын ээлжит тойргийн тоглолтынхоо хүрээнд дорнод бүсийн есдүгээрт лигийг үргэлжлүүлж байсан "Канадиан Монтрейл" багийг мөсөн талбайдаа хүлээн авч тоглолоо. Хоккей сонирхогчдын анхаарлын төвд байсан энэ тоглолтод нийтдээ долоон шайб хаалганд орсон.

Тоглолтын эхний шайбыг хоёр дахь минутад талбайн эзэн багаас Ричард Пайник эсрэг багийн хаалганд оруулсан. Хоёр баг хаалгандаа ээлжлэн шайб алдаж байсан ч шийдвэрлэх үед тооны харьцаа 5:2 болсноор "Чикаго Блекхавкс" өрнөд бүсийн тэргүүллээ хадгаллаа. Тэд нийт 44 тоглолт хийснээс, 31 хожил, 13 хожигдолтой явна. Харин "Монтрейл" баг 23 хожил, 16 хожигдолтой дорнод бүсийн наймдугаарт лигийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах