Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нидерланд, АНУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглоно

“Рио 2016” зуны олимпийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолтууд эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нидерланд, АНУ-ын шигшээ багууд  хүрэл медалийн төлөө тоглоно
Нидерланд, АНУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” зуны олимпийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн медалийн төлөөх тоглолтууд эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:55 цагаас хүрэл медалийн төлөө Нидерланд, АНУ-ын шигшээ багууд тоглоно.

Харин аваргын алтан медалийн төлөө Хятад болон Сербийн шигшээ багууд өрсөлдөх юм. Зуны олимпийн 31 дүгээр наадмын волейболын төрөлд нийт 12 эмэгтэй баг өрсөлдсөнөөс ийнхүү медалийн эзэд нь тодорч байна.

Хүрэл медалийн төлөөх АНУ болон Нидерландийн шигшээ багийн тоглолтыг Монголын үндэсний телевизээр 00:55 цагаас шууд дамжуулан хүргэнэ.

Хуваалцах