Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нидерландын лигийг “Фейеноорд” тэргүүлсээр байна

“Фейеноорд” 21 тоглолтоос 17-д нь хожсон амжилтаараа лигийн хүснэгтийг 54 оноотой тэргүүлж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нидерландын лигийг “Фейеноорд” тэргүүлсээр байна
Нидерландын лигийг “Фейеноорд” тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Роттердамын “Фейеноорд” Нидерландын лигийн аварга шалгаруулах тэмцээний 21-р тойрогт “Твенте” клубын талбайд зочиллоо. 75 дахь минутад Эрик Боттегин тооны харьцааг нээж, улмаар багийн шилдэг довтлогч Николай Йоргенсен тооны харьцааг 2:0 болгосон. 26 настай Норвеги довтлогч энэ улирлын эхний 21 тоглолтод бүгдэд нь оролцож, 15 гоол оруулсан амжилтаараа мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна. Харин “Фейеноорд” 21 тоглолтоос 17-д нь хожсон амжилтаараа лигийн хүснэгтийг 54 оноотой тэргүүлж байна.

Хуваалцах