Нигер тэрбумтан "Арсенал" клубыг худалдан авахыг санаархаж байна
11.5 тэрбум еврогийн хөрөнгөтэй, дэлхийн баячуудын жагсаалтын 67-д бичигдсэн Нигерийн тэрбумтан Алико Дэнготи Английн алдарт "Арсенал" клубыг худалдан авахыг хүсч байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

11.5 тэрбум еврогийн хөрөнгөтэй, дэлхийн баячуудын жагсаалтын 67-д бичигдсэн Нигерийн тэрбумтан Алико Дэнготи Английн алдарт "Арсенал" клубыг худалдан авахыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр нутагтаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа бөгөөд энэхүү ажлаа дуусгасны дараа хүслээ биелүүлэх санхүүгийн боломжтой болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Тэрбээр “Би боловсруулах үйлдвэрээ барьж дууссаны дараагаар тэдний хүсч байгааг төлөх хангалттай нөөц бололцоотой болно. Би хөлбөмбөгийн спортод хайртай. Аж үйлдвэрийн асуудлаас болоод би энэ спортоос хөндийрсөн байсан ч одоо надад хангалттай цаг хугацаа, нөөц боломж гарч ирсэн” гэсэн байна.
Алико Дэнготи "Арсенал" клуб талбай дээр илүү амжилттай байхын тулд өөр шигээ эзэн хэрэгтэй гэж үзэж байгаа юм.


















