Нийгэм “хирсжиж” байгааг харуулна
Жүжгийн ерөнхий найруулагч, зураачаар С.Мягмар, найруулагчаар жүжигчин Ж.Амарзаяа нар ажиллаж дүрүүдэд "Black box" театрын жүжигчин Н.Идэрболд, Н.Мөнхжаргал, Н.Эрдэнэ-Очир, Д.Оюунзул, Н.Баасанжаргал нар тоглох юм.
Мэдээллийн алба

Олон улсын театрын баярын өдөрт зориулан "Вlack box" театрын уран бүтээлчид Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. Жүжгийн ерөнхий найруулагч, зураачаар С.Мягмар, найруулагчаар жүжигчин Ж.Амарзаяа нар ажиллаж дүрүүдэд "Black box" театрын жүжигчин Н.Идэрболд, Н.Мөнхжаргал, Н.Эрдэнэ-Очир, Д.Оюунзул, Н.Баасанжаргал нар тоглох юм.
Жүжигт "Хирс" гэх амьтан өөрийгөө хамгаалахын тулд эргэн тойрны ан амьтдаа гишгэдэг тухай гардаг бөгөөд энэ бүхнийг өнөөгийн нийгмийн амьдралын бодит төрх, өөрийн эрх ашгийн төлөө түмний эрх ашгийг золиослон “Хирсжиж” байгаа албан тушаалтнуудыг шүүмжлэн харуулна. “Хирснүүд” жүжиг маргаашнаас эхлэн бямба гараг бүрийн 20.00 цагаас "Вlack box" театрт тоглоно.


















