Нийслэлд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр эхлүүлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийслэлийн хэмжээнд нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийслэлийн хэмжээнд нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр эхлүүлж байгаа бөгөөд 21 хоног үргэлжилнэ. Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг хийх юм байна.
Харин дараа нь аж ахуй нэгж, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Хамгийн сүүлд нь иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм байна. Энэ жил гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийх төлөвлөгөөтэй байгаа аж.


















