Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн 375 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийн хөтөлбөр

08:00 ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл орно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 375 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийн хөтөлбөр
Нийслэлийн 375 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийн хөтөлбөр. Зураг: МҮОНРТ

08:00 ЕБС-иудад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл орно.

09:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган Хангарьд ордны 14 давхарт болно.

10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа. Улаанбаатар хотын төв цэцэрлэгт

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол. Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд /Central Tower-ийн урд талд/

11:40 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа. Их эзэн Чингисийн талбайд

12:00-22.10 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд /Гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно. Тусгай хөтөлбөрөөр/ Их эзэн Чингисийн талбайд

13:30 “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль зохион байгуулах. Их эзэн Чингисийн талбайд, бусад дэлгүүр худалдаагаар

13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх. Хангарьд ордонд

15:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт. Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт. Соёлын төв өргөөнд

20:00-20:00 Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт /Их эзэн Чингисийн талбайд/

Хуваалцах