Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт 85.43 хувьтай үргэлжилж байна
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар 85.43 хувьтай үргэлжилж байна.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл өндөр бүртгэгддэг Хан Уул дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллаж, дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын талаар танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллажээ.
Тус дүүрэгт дархлаажуулалтын хамрагдалт 82.8 хувьтай явагдаж байна.
Зорилтот бүлгийн хамрагдалт
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд - 60.8%
Жирэмсэн эмэгтэй – 66.3%
65 ба түүнээс дээш насны иргэн – 109.6%
Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 106%
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлж, томуугийн хүндрэлээс хамгаалаарай.


















