Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүд тодорчээ

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоо Сарнай” наадмын энэ шилдэг эмэгтэйчүүд тодорчээ. Нийгмийн зүтгэлтэн шилдэг 9 эмэгтэйг танилцуулья.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн шилдэг  эмэгтэйчүүд  тодорчээ
Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоо сарнай” наадмын энэ жилийн шилдэг эмэгтэйчүүд тодорчээ. Нийгмийн зүтгэлтэн шилдэг 9 эмэгтэйг танилцуулья.

Хүүхдийн төлөө элч эмэгтэй: Шастины Төв 3-р эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн их эмч Эрдэнэбилэгийн Ариунцацрал

Урлагийн элч эмэгтэй: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид МУГЖ У. Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг

Эрүүл энхийн элч эмэгтэй:АУ доктор Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,

Шилдэг бизнес эмэгтэй: “Магнолиа” ХХК ерөнхий захирал Дарьсүрэнгийн Баасанжаргал

Эко элч эмэгтэй: МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг

Бүтээлч эмэгтэй: Монгол Маркетер ТББ-ын гүйцэтгэх захирал Ж. Золзаяа

Хүмүүнлэгийн элч эмэгтэй: Шинэ үе продакшины жүжигчин МУСТА Г. Ундармаа

Нийгмийн зүтгэлтэн эмэгтэй: Тархан Суурьшсан Монголчууд” ТББ-ын Тэргүүн, “TASAM” төслийн удирдагч Цэрэндоржийн Санчир

Хэвлэл мэдээллийн элч эмэгтэй: UBS-music хөгжмийн сувгийн ерөнхий редактор, сэтгүүлч, хөтлөгч Пүрэвдоржийн Одгэрэл нар шалгарчээ.

Хуваалцах