Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа

Тус үйл ажиллагаанд "Хүннү Ротари" клубын үүсгэн байгуулагч Э.Ганбат, 3662 дүүргийн "Сунби Ротари" клубын 2024-2025 оны ерөнхийлөгч Kang Ju Young нар нээж үг хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа
Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа. Зураг: МҮОНРТ

"Хүннү Ротари" клуб болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү арлын 3662 дүүргийн 5 клуб хамтран Нийслэлийн түргэн тусламжийн төвд бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг (амьсгалын аппарат, дефибриллятор, хяналтын монитор, өвлийн 8 дугуй) гардууллаа.

Тус үйл ажиллагаанд "Хүннү Ротари" клубын үүсгэн байгуулагч Э.Ганбат, 3662 дүүргийн "Сунби Ротари" клубын 2024-2025 оны ерөнхийлөгч Kang Ju Young нар нээж үг хэллээ.

Төвийн дарга С.Ариунболд үйл ажиллагаа болон автомашины ашиглалт, эвдрэл гэмтэл нь үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн нөлөөлдөг тухай товч танилцуулга хийлээ гэж Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээллээ.

Хуваалцах