Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Шинээр байшин барилга, айл өрхийн тоо ихээр нэмэгдэхгүй бол нийслэлчүүд энэ өвлийг дулаан, цахилгааны хүндрэлгүй давахыг холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн засаг дарга Улаанбаатар дулаан сүлжээ мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниудын энэ өвлийн бэлтгэл ажилтай танилцжээ. Улаанбаа

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Шинээр байшин барилга, айл өрхийн тоо ихээр нэмэгдэхгүй бол нийслэлчүүд энэ өвлийг дулаан, цахилгааны хүндрэлгүй давахыг холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн засаг дарга Бат-Үүл Улаанбаатар дулаан сүлжээ мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниудын энэ өвлийн бэлтгэл ажилтай танилцжээ. Улаанбаатар дулааны сүлжээ компани нийслэлийн хэмжээнд 8500 гаруй барилга байгууламжийг халуун ус буюу дулаан, эрчим хүчээр хангадаг.

Энэ жил 200-аад барилга ашиглалтанд орох ч уг компани хэвийн хэмжээнд ажиллах юм байна. Харин барилга олноор нэмж баригдвал хүндрэлтэй болох ажээ.

Хуваалцах