Нийт 264 шүдлэн морьд зурхайгаасаа эргэлээ
Харин яг одоо энэ цаг мөчит шүдлэн насны морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэлээ. Нийт 296 үрээ бүртгэгдэж, морины комиссын шаардлага хангасан 264 үрээ гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр өглөө хязаалан насны морьдоор эхэлсэн. Хязаалан насны морьдоос Дамбын Хишигжаргалын Шарга магнайдаа тоос хүргэлгүй түрүүлсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Харин яг одоо энэ цаг мөчит шүдлэн насны морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэлээ. Нийт 296 үрээ бүртгэгдэж, морины комиссын шаардлага хангасан 264 үрээ гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Энэхүү үрээ дунд өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү айргийг хүртсэн шандаст хурдан хүлгүүд багтсан нь морь сонирхогч хэн бүхний сонирхол, тааврыг ихэд татаж байлаа. Өнгөрсөн жил улсад түрүүлж, төвийн бүсэд айрагдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г. Батдэлгэрийн хар халзан, аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц. Ганхүүгийн хонгор халзан, айргийн дөрөвт хурдалсан Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Н. Батбаярын Гарьд халтар, зүүн бүсийн наадмын түрүү Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарту уяач Н.Амгалангийн зээрд зэрэг хурдан буянгууд 264 үрээний хамт барианы зурхай руу хөшигөн тоос босгон хурдаллаа. Бороо дагуулсан шүдлэн үрээнүүд барианы зурхай руу айсуй. Хоржийлоо...


















