Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь мөндөр, 2 нь үер, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах