Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Үүнд:

• Барилга байгууламжийн зураг төсөлгүй;

• Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй;

• Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй;

• Агаар сэлгэлт салхивчийн системгүй;

• Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай;

• Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй;

• Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

Хуваалцах