Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийтийн дууны шилдгийг тодруулна

Анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинациар салбарын шилдгээ тодруулж байсан энэ наадам нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн дууны шилдгийг тодруулна
Нийтийн дууны шилдгийг тодруулна. Зураг: МҮОНРТ

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх сарын 22-нд зохион байгуулагдана.Анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинациар салбарын шилдгээ тодруулж байсан энэ наадам нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ юм.

“Алтан хуур-2014” наадам 15 төрлөөр шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулна.

Тодруулбал,

1. "Шилдэг урлагийг дэмжигч байгууллага"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”

Хуваалцах