Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийтийн монгол бөхийн барилдаанд Б.Ганболд түрүүллээ

Тус барилдаанд үндэсний бөхөөр хичээллэдэггүй, бэлтгэл сургууль хийдэггүй жирийн л ажилчин, оюутан залуус барилддагаараа онцлогтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн монгол бөхийн барилдаанд Б.Ганболд түрүүллээ
Нийтийн монгол бөхийн барилдаанд Б.Ганболд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ намрын анхны нийтийн монгол бөхийн барилдаан өчигдөр буюу 18-ны ням гаригт боллоо. Тус барилдаанд үндэсний бөхөөр хичээллэдэггүй, бэлтгэл сургууль хийдэггүй жирийн л ажилчин, оюутан залуус барилддагаараа онцлогтой. Энэ өдөр 224 нийтийн монгол бөхийн хүчтэн зодоглосноос Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Б.Ганболд түрүүлж, Хэнтий аймгийн харьяат Н.Баяржаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Хөвсгөлийн Г.Давааням, Б.Алтангэрэл нар шалгарав.

МҮБХ

Хуваалцах