Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Nike” компани олимпийн тамирчдын хувцсыг хаягдал гутал, нийлэг эдээр хийнэ

Тэгвэл тэдний адилаар “Adidas”, “Puma”, “Gap” гэсэн дэлхийн брендүүд хог хаягдлыг дахин боловсруулан ашиглаж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Nike” компани олимпийн тамирчдын хувцсыг хаягдал гутал, нийлэг эдээр хийнэ
“Nike” компани олимпийн тамирчдын хувцсыг хаягдал гутал, нийлэг эдээр хийнэ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг дэлхийн спортын хувцасны томоохон компанийн нэг “Nike” хаягдал гутал, нийлэг эдээр хийхээ зарлажээ.

Мөн тамирчдын байрлах хотхоны орыг картон цаасаар, медалиудын түүхий эдүүдийг хаягдал электрон бараа, гар утаснаас гарган авах аж.

Тэгвэл тэдний адилаар “Adidas”, “Puma”, “Gap” гэсэн дэлхийн брендүүд хог хаягдлыг дахин боловсруулан ашиглаж байгаа гэнэ.

Тодруулбал, өнгөрсөн жил “Adidas” компани далайгаас ялгарсан хаягдал хуванцар саваар 15-20 сая хос гутал үйлдвэрлэсэн билээ.

Тэгэхээр энэ онд тамирчдын хувцас, гутал, эдлэл хэрэглэл зэрэг зүйлсийн 80 хувийг хог хаягдал ашиглан хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс гадна Generation Z буюу 1995-2012 оны хооронд төрсөн хүүхэд залуусын 62 хувь нь дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн хувцас, бараа бүтээгдэхүүн авахыг илүүд үзэж байгаа аж.

Хуваалцах