Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Никитон” энэ сарын 29-нд “Төрсөн өдөр”-өө тэмдэглэнэ

Амьд хөгжмийн “Никитон” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Никитон” энэ сарын 29-нд “Төрсөн өдөр”-өө тэмдэглэнэ
“Никитон” энэ сарын 29-нд “Төрсөн өдөр”-өө тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Амьд хөгжмийн “Никитон” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэгвэл классик рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг, соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, гоцлол дуучин Б.Батчулуун, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Б.Чинбат, соёлын тэргүүний ажилтан, гоцлол гитарчин Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болжээ.

Сонирхуулахад, “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт 12 цаг үргэлжлэх бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй аж.

Хуваалцах