Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нисдэг Голланд" таалал төгсчээ

Голландын домогт хөлбөмбөгчин Иохан Кройф өнгөрсөн пүрэв гарагт Барселона хотноо 68 насандаа хавдрын улмаас таалал төгслөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нисдэг Голланд" таалал төгсчээ
"Нисдэг Голланд" таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

Голландын домогт хөлбөмбөгчин Иохан Кройф өнгөрсөн пүрэв гарагт Барселона хотноо 68 насандаа хавдрын улмаас таалал төгслөө.

Тэрээр 1947 оны дөрөвдүгээр сарын 25-нд Амстердам хотноо төрж, 1957 оноос "Аякс"-ын хүүхдийн багаас хөлбөмбөгийн гараагаа эхэлжээ. Түүнчлэн "Аякс"-ын хамтаар Европын Аваргуудын цомын тэмцээнд гурван удаа түрүүлж, "Баллон д'Ор" шагналыг мөн гурвантаа хүртсэн юм. Мөн Голландын шигшээ багийн хамтаар 1974 оны ДАШТ-ээс мөнгө, 1976 оны Европын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Кройф мэргэжлийн хөлбөмбөгийн замналдаа 711 тоглолтод 405 гоол оруулсан юм.

Йохан Кройф зодог тайлсныхаа дараа буюу 1985 оноос "Аякс", "Барселона", Каталоны шигшээ багийг дасгалжуулж байв. 1970-аад онд голландчуудын нэвтрүүлсэн "түгээмэл хөлбөмбөг"-ийн томоохон төлөөлөгч тэрбээр өнөөгийн "Барселона"-гийн нэрийн хуудас болсон тики-така тоглолтын үндэс суурийг тавьсан эрхэм билээ.

Хуваалцах