Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нисдэг машины загвар бүтээжээ

Хятадын зохион бүтээгчид болох Жу Венси, Лай Зесинь, Пань Зиажи нар хамтран нисдэг машины концепт буюу төсөөллийн загварыг зохион бүтээж, YEE хэмээн нэрлэжээ. Замын түгжээ, элдэв саад бэрхшээлээс ангид ажил хэргээ хурдан амжуулахын зэрэгцээ тохь тухтай, тавлаг нөхцөлд зорчихыг эрхэмлэдэг баян чинээл

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисдэг машины загвар бүтээжээ
Нисдэг машины загвар бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын зохион бүтээгчид болох Жу Венси, Лай Зесинь, Пань Зиажи нар хамтран нисдэг машины концепт буюу төсөөллийн загварыг зохион бүтээж, YEE хэмээн нэрлэжээ.

Замын түгжээ, элдэв саад бэрхшээлээс ангид ажил хэргээ хурдан амжуулахын зэрэгцээ тохь тухтай, тавлаг нөхцөлд зорчихыг эрхэмлэдэг баян чинээлэг цагаан захтнуудад зориулсан YEE нисдэг машин нь ирээдүйд хамгийн өргөн ашиглагдах тээврийн хэрэгсэл болох юм.

Энэ нь авсаархан, овор багатай бөгөөд авто замд зорчиж байгаад хэдхэн секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ.

Ингэхдээ урд хоёр дугуй нь их биеийнхээ бөөрөнд эвхэгдэж, харин хойд хоёр дугуй нь гадагш дэлгэгдэж, онгоцны сэнсний үүрэг гүйцэтгэх юм.

Хуваалцах