Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нишёоносэки” галын бөхчүүдийн маргааш эхлэх хамтарсан бэлтгэлийг цуцалжээ

Тус бэлтгэл нь ирэх сарын 8-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний өмнө тогтмол зохион байгуулагддаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нишёоносэки” галын бөхчүүдийн маргааш эхлэх хамтарсан бэлтгэлийг цуцалжээ
“Нишёоносэки” галын бөхчүүдийн маргааш эхлэх хамтарсан бэлтгэлийг цуцалжээ. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусний халдвар Японд ч тархаж байгаатай холбогдуулан сүмо бөхийн холбооноос Осака хотын “Grand front osaka”-д маргааш эхлэх байсан “Нишёоносэки” галын бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцалжээ.

Тус бэлтгэл нь ирэх сарын 8-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний өмнө тогтмол зохион байгуулагддаг билээ.

“Нишёоносэки” гал озэки Такакэйшёо, сэкивакэ Такаясү зэрэг алдартай бөхтэй тул олон хүн үздэг. Гэвч ийм шийдвэр гарсан нь яах арга үгүй байдалд хүрчээ.

Тэр ч бүү хэл ирэх сард зохион байгуулагдах башё цуцлагдаж магадгүй байдалд хүрээд байна.

Хуваалцах