“Ниссан” дээд лигийн плейоффын тоглолт өнөөдөр эхэлнэ
Улирлын амжилтаараа лигийн хүснэгтийг тэргүүлсэн “SBL Хасын хүлэгүүд” энэ шатанд IV байраар шалгарсан ШУТИС “Акулууд”-тай таарсан бол, хүснэгтийн дэд байранд жагссан “Дархан гарьд” , III байраар эрхээ авсан “Этүгэн Ирвэсүүд” багтай таарав.
Мэдээллийн алба

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссан” дээд лигийн плейоффын тоглолт өнөөдөр эхэлнэ.
Улирлын амжилтаараа лигийн хүснэгтийг тэргүүлсэн “SBL Хасын хүлэгүүд” энэ шатанд IV байраар шалгарсан ШУТИС “Акулууд”-тай таарсан бол, хүснэгтийн дэд байранд жагссан “Дархан гарьд” , III байраар эрхээ авсан “Этүгэн Ирвэсүүд” багтай таарав.
Өнөөдөр Спортын төв ордонд 18:00 цагаас “Хүлэгүүд” – “Акулууд” багын эхний тоглолтоо хийх бол 20:00 цагаас “Дархан гарьд”-“Этүгэн Ирвэсүүд” багын тоглолт болно.
Дашрамд сонирхуулахад эдгээр тоглолтын үеэр дэлхийд алдартай “LORDS OF GRAVITY” хамтлаг үзүүлбэрээ толилуулах гэнэ.
Өнгөрсөн бямба гарагт болсон Бүх оддын тоглолтонд оролцохоор ирсэн тус акробат хамтлаг нь өөрийн төрөлдөө хамгийн шилдэгт тооцогддог.
Тэд “NBA”, “Формула-1”, “ЕАШТ” зэрэг томоохон арга хэмжээнд урилгаар оролцдог аж.


















