Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно

Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой юм. Анх 2014 онд зохион байгуулагдсанаас хойш олон улсын гэсэн статустай наадамд Mongol (Канад), Nine Treasures (Өвөр Монгол), Defiled (Япон) зэр

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно
“Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад гурав дахь удаагаа “Noise metal fest-2016” олон улсын чанартай анхны төрөлжсөн хүнд буюу метал хөгжмийн наадам энэ сарын 23, 24-нд “SS Club”-т болно. Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой юм. Анх 2014 онд зохион байгуулагдсанаас хойш олон улсын гэсэн статустай наадамд Mongol (Канад), Nine Treasures (Өвөр Монгол), Defiled (Япон) зэрэг олон улсад танигдсан гадаад хамтлаг оролцож байв.

Мөн уг наадмын тайзнаас Монголын шинэ залуу хамтлаг өөрсдийн гараагаа эхлүүлсэн юм.

Тус наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы Sete Star Sept болон Desecra vity, ОХУ-ын Inner Missing, АНУ-ын Hitobashira зэрэг амьд хөгжмийн хамтлаг болон “Хурд”, “Нисванис”, “Булсара” зэрэг Монголын шилдэг 10 гаруй хамтлаг дуучин оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.

Хуваалцах