Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нохдыг хуримлуулан, өргөн дэлгэр тэмдэглэжээ

Шри-Ланк улсын Канди хотод цагдаа нар үй олон нохдыг нэгэн зэрэг гэрлүүлжээ. Энэ ажиллагааг эрэлч нохдыг олноор бий болгох хөтөлбөрийн хүрээнд явуулсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохдыг хуримлуулан, өргөн дэлгэр тэмдэглэжээ
Нохдыг хуримлуулан, өргөн дэлгэр тэмдэглэжээ. Зураг: МҮОНРТ

Шри-Ланк улсын Канди хотод цагдаа нар үй олон нохдыг нэгэн зэрэг гэрлүүлжээ. Энэ ажиллагааг эрэлч нохдыг олноор бий болгох хөтөлбөрийн хүрээнд явуулсан байна. Цагдаа нар модон тавцан дээр цагаан даавуу, цэцэг дэвсэн есөн хос нохдыг “гэрлүүлсэн” аж. Амьтдад зориулсан ёслол орон нутгийн хуримын ёслолын бүх дэг жаягийг дагажээ. Сүйт бүсгүйчүүд бээлий, нөмрөг, малгай өмссөн бол “залуучууд” дэгжин зангиа, нөмрөг өмссөн байлаа.


Ёслолын ажиллагаанд 2000 хүн оролцсон бөгөөд бүх хүмүүсийг, тэр дундаа нохдыг бялуу, сүүтэй будаагаар хоолложээ. Бал сараа ноход Нувара-Элия амралтын газар өнгөрөөх юм. Цагдаагийн газрын бие төлөөлөгч Шри-Ланк улсын ард иргэдээс уучлалт хүссэн байна. Тус улсын хүн амын 75 хувь нь сингал, буддын шашинтай учраас энэ ёслолыг буруугаар ойлгох хүмүүс олон байсан аж.

Хуваалцах