Нохой сонирхогч хүүхэд залуучууд өөрсдийн сэтгүүлтэй боллоо
Нохой сонирхогч хүүхэд залуучуудад зориулсан “Үнэнч анд” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
Мэдээллийн алба

Нохой сонирхогч хүүхэд залуучуудад зориулсан “Үнэнч анд” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Тус сэтгүүлээс нохойн үүлдэр, мэргэжлийн судлаач нарын булан, нохойн үржүүлгийн газруудын мэргэжилтнүүд болоод сонирхогчдын булангаар төрөл бүрийн үүлдрийн нохойнууд тэжээдэг хүмүүсийн ярилцлага, албаны нохойны тухай мөн мэргэшсэн эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжүүд, гэрийн тэжээвэр амьтдын тухай булан, аквариумын ертөнцөөр загас тэжээдэг хүмүүс, амьтны дэлгүүрүүдийн танилцуулга, зарын булан зэрэг мэдээллүүдийг хүргэх аж.


















