Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нохой тамласан хүнд 10 сар хорих ял оноолоо

Тэжээвэр нохойгоо машинаар чирэн замаар давхисан эрэгтэйд АНУ-ын шүүх хүнд ял шийтгэлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохой тамласан хүнд 10 сар хорих ял оноолоо
Нохой тамласан хүнд 10 сар хорих ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Тэжээвэр нохойгоо машинаар чирэн замаар давхисан эрэгтэйд АНУ-ын шүүх хүнд ял шийтгэлээ.

Амьтныг тамлан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт Рожер Уонсыг Хойд Каролина муж улсын шүүх буруутган 10 сар хорих ялаар шийтгэсэн байна.
Авто машины засварчин Уонс өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн тэжээдэг нохойгоо машинаараа чирэн 1.5 километр газар хурдтай давхисан нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Чирэгдсэн нохой азаар амьд үлдсэн боловч хөлийнх нь арьс зулгаран унаж яс нь цухуйсан байжээ.

Хуваалцах