Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нохой Зээх" кино ашиг орлогоороо тэргүүлж байна

Хью Жекманий тоглосон "The Wolverine" буюу "Нохой Зээх" кино АНУ –д ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ. X-Men буюу "X Хүмүүс" киноны 6 дахь анги болох энэ кино Нэгдсэн Улсын театрууд дахь тасалбар борлуулалтаасаа 55 сая долларын орлого олсон байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нохой Зээх" кино ашиг орлогоороо тэргүүлж байна
"Нохой Зээх" кино ашиг орлогоороо тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хью Жекманий тоглосон "The Wolverine" буюу "Нохой Зээх" кино АНУ –д ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ. X-Men буюу "X Хүмүүс" киноны 6 дахь анги болох энэ кино Нэгдсэн Улсын театрууд дахь тасалбар борлуулалтаасаа 55 сая долларын орлого олсон байна. Харин гадны улсуудаас олсон орлого нь 86 сая ам.доллар болжээ. Дашрамд дурдахад X Хүмүүс кино дэлхийн зах зээлээс 1.9 тэрбум ам.долларын орлого олсон билээ.
АНУ –д ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонуудыг жагсаавал:
1. The Wolverine - $55.m
2. The Conjuring - $22.1m
3. Despicable Me 2 -$16m
4. Turbo $13.3m
5. Grown Ups 2 - $11.5m

Эх сурвалж: Hollywood.com
Э.АМАР

Түлхүүр үг:MoviesКино урлаг
Хуваалцах