Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нохойн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орхон аймгийн нохой сонирхогчдын холбоо, Монголын нохой судлалын холбоотой хамтран наймдугаар сарын 30-нд төвийн бүсийн аварга шалгаруулах “Эрдэнэт дог-2014” үзэсгэлэн тэмцээнийг “Сархиа” цанын баазад амжилттай зохион байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохойн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Нохойн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн нохой сонирхогчдын холбоо, Монголын нохой судлалын холбоотой хамтран наймдугаар сарын 30-нд төвийн бүсийн аварга шалгаруулах “Эрдэнэт дог-2014” үзэсгэлэн тэмцээнийг “Сархиа” цанын баазад амжилттай зохион байгуулжээ.

Уг тэмцээнийг Кавказ хоньч нохой, Дундад Азийн хоньч нохой, монгол банхар, герман хоньч нохой, холимог үүлдрийн шилдэг гөлөг шалгаруулах гэсэн таван төрлөөр, дөрвөн насны ангилалтай зохион байгуулж үүлдэр тус бүрээс шалгарсан шилдэг нохдын дундаас аваргын аваргыг шалгаруулсан байна.

Үзэсгэлэн тэмцээнд Орхон аймгийн “Асар басар”, “Монгол сор”, Дархан-Уул аймгийн “Дархан Монгол” үржлийн газар, Улаанбаатар хотоос “Алтан говь”, “Мянган найз”, “Хөх толбо”, “Үлэмж үзэмж”, “Их Монгол”, “Уугуул”, “Монгол бахархал”, “Арслан клуб” зэрэг үржлийн газар болон 40 гаруй үржүүлэгчид, нийт 110 нохой оролцсон томоохон хэмжээний тэмцээн болжээ.

Энэ есдүгээр сард Улаанбаатар хотод зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээний өнгийг тодорхойлсон, сорилго тэмцээн боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

Хуваалцах