Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нохойн гөлөгний хэмжээтэй аалз олджээ

АНУ-ын Харвардын их сургуулийн амьтан судлалын музейн энтомологич, гэрэл зурагчин Петр Наскреки Америкийн ширэнгэн ойд судалгаа хийж яваад нохойн гөлөгний хэмжээтэй том аалзтай таарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохойн гөлөгний хэмжээтэй аалз олджээ
Нохойн гөлөгний хэмжээтэй аалз олджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Харвардын их сургуулийн амьтан судлалын музейн энтомологич, гэрэл зурагчин Петр Наскреки Америкийн ширэнгэн ойд судалгаа хийж яваад нохойн гөлөгний хэмжээтэй том аалзтай таарчээ.Аалз нь ойролцоогоор 170 грамм жинтэй, нэг хөл нь л 30 см хүртэл урт бөгөөд шувуугаар хооллож чаддаг дэлхийн хамгийн том аалз юм.

Асар хүчтэй хөлтэй эл аалз хурдтай явж байгаа үедээ адууны давхих, цогиулах чимээтэй төстэй дуу гаргадаг байна. Биеийг нь бүрхсэн үстэйн дээр өргөстэй гэнэ.

Тэр өргөс нь биеэ хамгаалах зориулалттай бөгөөд хүний биед хүрвэл асар их өвтгөж, загатнаа үүсгэдэг гэж эрдэмтэн П.Наскреки ярилаа. Мөн таван см-ийн урттай хоёр соёотой байжээ.

Хуваалцах