Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Nomadic fashion show” маргааш болно

Гэвч цаг агаарын байдлаас үүдэн хойшлуулж энэ долоо хоногийн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Nomadic fashion show” маргааш болно
“Nomadic fashion show” маргааш болно. Зураг: МҮОНРТ

“Женко тур бюро” ХК нь ССАЖЯ-ны дэмжлэгээр “Torgo fashion’’-тай хамтран энэ зуны үндэсний хувцас загварын шоу “Nomadic fashion show”-г энэ сарын 8-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан юм. Гэвч цаг агаарын байдлаас үүдэн хойшлуулж энэ долоо хоногийн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Дашрамд дурьдахад энэ жил тус шоу Чингис хааны Морьт хөшөөт цогцолборын гадна талбайд Монголын бахархал, Үндэсний урлаг, Үндэсний хувцас соёлоор нүүдэлчин язгуур соёлыг түгээе гэсэн уриатай болно.

Энэхүү шоунд “Торго” салоны өмнөх загварын шоунуудын онцлог, содон, авангард, уран сэтгэмжийн зэрэг 70 гаруй загваруудыг үе үеийн шилдэг, топ моделиуд амилуулна. Түүнчлэн Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, поп дива С.Наран, “Шанз 3” хамтлаг, уран нугараачид болон урилгаар Английн DJ MAC, DJ Caран нар оролцоно.

Хуваалцах