Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Номын сангуудыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг хэллээ

Номын сангуудыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, МУИС-ийн хувьд 20 орчим мянган оюутан суралцдаг ч тэдний дунд таван номын сан байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номын сангуудыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг хэллээ
Номын сангуудыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг хэллээ. Зураг: МҮОНРТ

Номын сангуудыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, МУИС-ийн хувьд 20 орчим мянган оюутан суралцдаг ч тэдний дунд таван номын сан байдаг. Уг нь тус номын санд 900 мянга гаруй ном товхимол байдаг ч оюутан бүрт хэвлэмэл байдлаар хүргэх боломжгүй. Тиймээс цахим хэлбэрт шилжүүлбэл оюутнууд хаанаас ч хэзээ ч шаардлагатай номоо татаад үздэг болохын зэрэгцээ олон давуу талтайг МУИС-ийн номын сангийн захирал н.Цэрэн хэлж байна.

Манай улсын хэмжээнд 1500 гаруй Номын санг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж, 2002 оноос электрон каталог бүрдүүлэх ажлыг эхэлсэн. Уг хөтөлбөрт монгол инженерүүдийн бүтээсэн "Мон.библо", олон улсын "кохо" системүүдийг ашиглаж байна. Энэ талаар БСШУЯ-ны Номын сан, ном хэвлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Баяраа хэллээ.

Номын санг цахим хэлбэрт шилжүүлэхэд шат дараатай олон ажил хийх хэрэгтэй. Програм хангамж, техник технологийн орчин нөхцөлийг цогцоор нь бий болгохоос гадна ажиллах боловсон хүчинг бэлтгэх шаардлагатайг салбарынхан хэлж байв.

Хуваалцах