Номын өргөөнд зочиллоо
Номыг дээдлэгч, шимтэн уншигч авьяаслаг бяцхан сурагчидтайгаа нэгээхэн хормыг утга зохиол, яруу найраг, дуу хуурын эгшиг дор хамтдаа өнгөрүүлсэн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Номыг дээдлэгч, шимтэн уншигч авьяаслаг бяцхан сурагчидтайгаа нэгээхэн хормыг утга зохиол, яруу найраг, дуу хуурын эгшиг дор хамтдаа өнгөрүүлсэн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Зохиолчид, яруу найрагчид Сонгинохайрхан Хөдөлмөр Халамж үйлчилгээний төвийн дэргэдэх Эрдэм номын өргөөнд зочиллоо. Авьяаслаг бяцхан сурагчдынхаа санал бодлыг сонсож, зөвлөгөө өгч, шүлэг яруу найргаа сонирхуулж, уран бүтээлийн дээж номоороо хандив өргөн халуун дотно яриа өрнүүлж, сурагчиддаа сурлага хөдөлмөр, цаашдын хүсэл эрмэлзэлд амжилт хүслээ.
Уулзалтад Сонгинохайрхан дүүрэг дэх "Цалиг онгод" утга зохиолын нэгдлээс МЗЭ-ийн гишүүн МУСТА яруу найрагч Ч.Төмөртогоо, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Батжавхлан, Б. Цэрэнжамц, сэтгүүлч Ц.Гэрэлмаа, яруу найрагч Ц.Галбаатар, Сонгинохайрхан Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны дарга О.Хүрэлбаатар, Эрдэм номын өргөөний багш Э.Энхжаргал нар оролцов.




















