Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Норвегийн баг дэлхийн цомд түрүүллээ

Трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах багийн тэмцээний энэ оны сүүлийн гарааны уралдаан өнөөдөр Словени улсын Планика дахь цанын баазад боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвегийн баг дэлхийн цомд түрүүллээ
Норвегийн баг дэлхийн цомд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооны Трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах багийн тэмцээний энэ оны сүүлийн гарааны уралдаан өнөөдөр Словени улсын Планика дахь цанын баазад боллоо. 38 дахь удаагийн трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын тэмцээн 5 сарын турш үргэлжилж, ийнхүү 2017 оны аварга багаа тодрууллаа. Энэ жилийн хувьд эрэгтэйчүүдийн багийн тэмцээн 6 гараа явагдаж өндөрлөх хуваарьтай байсан. Сүүлийн гарааны уралдаанд Норвегийн тамирчид мөн шилдэг нь байлаа. Норвегийн багийн тамирчид өнөөдөр нийтдээ 1551.6 оноогоор тэргүүн байрт шалгарсан бол ХБНГУ-ын баг тамирчид 2-р байр эзэлжээ. Германы Маркус Эйшинбишлер, Ричард Фрайтаг, Карл Гейгер, Андреас Веллингер нар энэ өдөр 1502.6 оноо авчээ. Тэгвэл Стефан Крафтаар ахлуулсан Австрийн баг сайн амжилтаа үзүүлсэн ч шагналт байранд шалгарч чадсангүй. Харин Кэмил Сточ тэргүүтэй Пиот Яила, Давид Кубаки, Мациа Кот нарын Польшийн баг тамирчид 1493.8 оноогоор 3-р байт эзэлжээ. Кэмил Сточийн хувьд энэ өдөр өөрийн дээд амжилтаа хагас метр зайгаар ахиулж, шилдэг амжилтыг үзүүлсэн байна. Өнөөдөр шөнө трамплинаас үсрэлтийн 2017 оны ДЦАШТ-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн сүүлийн буюу 26 дахь гарааны уралдаан болно. Энэ гарааны уралдааны днгээс хамаарч энэ жилийн дэлхийн цомын эзэн тодрох юм.

Хуваалцах