“Ноттинхем Форест”, “Олимпиакос” багийн эзэн коронавирус тусчээ
Сонирхуулахад, 650 сая ам.долларын хөрөнгөтэй түүний өөр нэг эзэмшлийн баг болох “Олимпиакос” нь энэ сарын 13-нд Европа лигийн хүрээнд Английн “Уолверхемптон” багтай тоглох юм. Тус тоглолтыг үзэгчгүй, хаалттай явуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Английн хөлбөмбөгийн хоёрдугаар лиг буюу Чемпионшип лигийн “Ноттинхем Форест” багийн эзэн Эвангелос Маринакист коронавирус тусчээ.
Түүнээс шинжилгээ авхад эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр Англид байж байгаад Грект ирэхдээ дээрх шинжилгээг өгсөн байна.
Сонирхуулахад, 650 сая ам.долларын хөрөнгөтэй түүний өөр нэг эзэмшлийн баг болох “Олимпиакос” нь энэ сарын 13-нд Европа лигийн хүрээнд Английн “Уолверхемптон” багтай тоглох юм. Тус тоглолтыг үзэгчгүй, хаалттай явуулахаар болжээ.
Харин “Ноттинхем Форест” баг нь одоогийн байдлаар Английн Чемпионшип лигийн хүснэгтийн тавдугаар байранд 60 оноотой бичигдэж байна.


















